Цаг үеийн мэдээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн шинийн дөрөвний билигт сайн өдөр морин цагт  Ардчилсан намын сар шинийн золголт боллоо.

Золголтод Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцлоо. Мөн намын үе үеийн удирдлагууд, залуус, гишүүдийн төлөөлөл оролцож Монголын Ардчиллын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Таны сурталчилгаа