Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны  захиалгаар 2025 оны 2 сарын 24-ний өдрийн "Таравлин" хийдийн нэрэмжит сар шинийн  баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авч ажилласан. 

Сумын заан цолтон болон залуу 668 бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс сонгож авсан 12 бөхийн шинжилгээний  хариу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт  (IDAS)-ээс хоёрдугаар сарын 28-ны өдрийн 19:35 цагт буюу сорьц тээвэрлэсэн нислэгийн хуваариас шалтгаалан 4 хоногийн  дотор Монголын үндэсний бөхийн холбоо ба Допингийн эсрэг үндэсний байгууллагад иржээ. 

Таны сурталчилгаа