Цаг үеийн мэдээ

Гуравдугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Санхүү мөнгөний асуудалд өөрийн ашиг сонирхлыг түлхүү барь. Ажил хэргийн карьераа өсгөхөд таатай боломж гарна. Таны мэдлэг боловсрол, өөртөө итгэлтэй байдал хүмүүсийн анхаарлыг татна. Өөртөө том зорилго тавьсан хүмүүс л энэ боломжуудыг ашиглаж чадна. Үйл ажиллагааныхаа чиглэл дээр түлхүү анхаарч ажиллах бололтой. Шинэ өөрчлөлт хийх бол сайн судалгаа болон мэргэжлийн хандлагад тулгуурлах хэрэгтэй.         

Үхэр: Оюун ухаан саруул, сэтгэн бодох чадвар өндөр байх тул энэ өдрийг чухал ажил хэрэг амжуулах болон мэдлэг чадвараа дээшлүүлэхэд зориул. Ихэнх хүмүүс ажил, амьдралынхаа ойр зуурын асуудлыг зохицуулах гэж хэт ядрахаас болгоомжил. Үүний оронд алсын хараатай том ажил хэргийг зорилго болгон ажилла.

Ихэр: Од эрхсийн тохиолыг өөрийнхөө амьдралд сайнаар нөлөөлнө гэж төсөөл. Бусдын бодолд бүү санаагаа чилээ. Саад бэрхшээлийг тэвчээртэй даван туулбал албан тушаалд дэвших, нийгмийн байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Арилжаа наймаа ашиг орлоготой байна. Өдөр бүр шургуу хөдөлмөрлө.             

Мэлхий: Шударга зан, шаргуу байдал зорилгодоо хүрэхэд тусална. Мөн бага зэрэг аз түших нь амжилт авчирна. Нөлөө бүхий хүмүүсийн санхүүгийн дэмжлэг танд шинэчлэл хийх боломж өгнө. Таныг аз туршсан гэрээ хэлэлцээр хүлээж байна. Өөрийн эрүүл мэнд болон гэр бүлийнхээ төлөө цаг гарга. Хүүхдүүдтэйгээ харьцах байдал тань буруу арга барилтай байж болзошгүй.       

Арслан: Харилцаа, холбоо тогтоох болон бататгах өдөр. Гадаад түнштэй шинэ гэрээ байгуулах шаардлага гарч ирнэ. Амьдралын үнэнийг ухамсарлах, оюун санаагаа хөгжүүлж, орчин цагийн ололт нээлттэй хөл нийлүүлэх үе. Энэ нь хуучин алдаануудаа засах, хөнгөмсөг шуналаас татгалзах холыг харах зэрэг боломжийг олгож байна.       

Охин: Шаргуу зан ба зөн мэдрэмжийн ачаар танд амжилт гаргах боломж байна. Бизнес эрхлэгч болон олон нийтийн харилцаанд байр суурь хүсэж буй хүмүүст энэ нь илүү хамаарна. Нийгмийн ач тустай асуудал шийдэхэд оролцоход тохиромжтой үе. Хэрвээ танд од эрхэс ойлгомжгүй шинж тэмдгүүд өгч байвал алдаагаа засаж залруулах шаардлагатай гэсэн үг. Ямар нэг сорилтод бэлэн бай.             

Жинлүүр: Одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх мэдээ авна. Улс төр, нийгмийн асуудлаар уулзалт хийхэд тохиромжтой байна. Зарим хүсэл мөрөөдөл энэ өдөр биелнэ. Оюун санаагаа хөгжүүлэх, эргэлзээгээ арилгах шаардлага бий болно. Бусдын алдааг өршөөх нь танд нэр хүнд авчирна.       

Хилэнц: Ажлын орчин болон амьдрах газрынхаа тав тух, аюулгүй байдалд санаа тавих өдөр. Хариуцсан үүрэг даалгавраа хийж сайн үр дүн гаргах бололтой. Хамтын үйл ажиллагаанд бага зэрэг үл ойлголцол гарах магадлалтай. Ахуйн жижиг асуудлуудад бүү нухацтай ханд. Гэхдээ санаандгүй хийсэн алдаа нь араасаа таагүй үр дүн дагуулах тул анхааралтай бай.               

Нум: Хэт болгоомжлох нь таныг чухал үйл явдлаас хоцрооно. Гэхдээ олны дунд болгоомжтой бай. Одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт, мэдээ тохиож болзошгүй. Ачаалалтай байгаа ч амжилтад хүрэх нөөц бололцоогоо ашиглах боломж бүрдсэнийг од эрхэс билэгдэж байна.                   

Матар: Элдэв саад бэрхшээл тулгарсан ч бүү сандар. Өнөөдөр амьдрал, хувь заяа тань зоригтой, шийдэмгий алхмаас хамаарна. Гэхдээ санхүүгийн асуудалд эрс шийдвэр гаргах хэрэггүй. Илүү болгоомжтой тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Сайн мэддэг ажлаа гүйцэтгэхэд тохиромжтой үе.                 

Хумх: Өнөөдөр санхүүгийн асуудлаа шийдэхэд тохиромжтой өдөр. Гэхдээ илүү тэвчээрээ гаргах хэрэгтэй болно. Санаандгүй хүн амжилтад саад болж байна. Нэр хүндээ бэхжүүлэх боломжийг ашигла. Өөрийнхөө санаачилгаа бусдад бүүбулаалга. Цаг үеийн нөхцөл байдлыг зөв тооцоолоход анхаарлаа хандуул. Шинэ дэглэм гаргасан бол хатуу мөрд.           

Загас: Ойрын харилцааг шалгах өдөр. Тэвчээртэй байдал харилцаагаа бэхжүүлэх боломж олгож байна. Хосууд бие биедээ бага зэрэг бодох хугацаа олго. Зөрчил үүссэн хайрын харилцаа эргээд хэвийн болох боломж гарна. Хувь хүний ертөнцийг зарим зүйл дээр бүгдээс түрүүлж хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг  ойлго. Ажил хэрэгт ч цаг үеийн нөхцөл байдлаас зарим нэгэн үл ойлголцол бий болно. Алдаа гаргаж буйгаа мэдэрсэн ч бууж өгөхийг хүсэхгүй бол байдал хурцадна. 

Таны сурталчилгаа