Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17:40 цагийн байдлаарх орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээг танилцуулж байна.
Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутгаар тэнгэр бүрхэг, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын нутгаар бага зэргийн цас орж байна.
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Мөрөн-Булган чиглэлийн авто замын 16 дахь км-т шар усны үер буусан тул авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагаас 1 техниктэй 4 ажилтан ажиллаж байна.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.