Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Тусгай замын автобус (BRT) төслийн судалгааны ажил үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь их багтаамжийн, иргэдэд ээлтэй, хурдан шуурхай нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоход чиглэж байгаа юм.
Төслийн явц
-Урьдчилсан зураг төслийн ажил хийгдэж байна
-Олон нийтийн уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна
-Судалгааны ажил үргэлжилж, санхүүжилтийн асуудал шийдэгдсэний дараа ТЭЗҮ боловсруулна
-Барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэх төлөвтэй
Хэзээ хэрэгжих вэ?
-2025 онд бүх бэлтгэл ажлыг дуусгаж,
-2026 оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний чанар сайжирч, авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.