Мөрөн-Булган чиглэлийн А0902 авто замд үерийн аюултай нөхцөл байдал үүсжээ!
Байршил:
- Их-Уул сумаас 16 дахь км
- Тариалан сумаас 15 дахь км
Шар усны үер бууж, халтиргаа үүссэн тул энэ чиглэлд зорчиж буй жолооч, зорчигчид:
Анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцоно уу!
Замын нөхцөл байдалд нийцүүлэн жолоодож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна!
Замын хөдөлгөөний аюулгүй байдалдаа анхаарч, ослоос урьдчилан сэргийлээрэй!