Киевийн эрх баригчид энх тайвны төлөө байгаа гэдгээ нотлон харуулах хүртэл Украинд үзүүлдэг цэргийн тусламжаа зогсоох шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргалаа хэмээн Цагаан ордноос уламжлав. Украинд өгөхөөр амласан, тийшээ хүргэгдэж амжаагүй байгаа америк зэвсэг, техник, мөн нисэх онгоц, усан онгоцонд ачаад Польш дахь шилжилтийн бүсэд хүргэхээр хүлээгдэж байгаа зэвсэг дээрх хоригт хамаарч байна.
Дональд Трамп, Володимир Зеленский нар өнгөрсөн тав дахь өдөр Цагаан ордны Зууван танхимд уулзаж хэрэлдээд салсны дараа энэ шийдвэр гарч байгаа аж. Уулзалт амжилтгүй болж Украины газрын ховор металл олборлох гэрээг байгуулж чадаагүй. “Ерөнхийлөгч Трамп энх тайван тогтоох дээр төвлөрч буйгаа тодорхой илэрхийлсэн. Бидний холбоотнууд ч энэ зорилго дээр төвлөрөх ёстой. Одоо бид завсарлага авч, манай тусламж үнэхээр асуудлыг шийдэхэд хэрэг болж байгаа эсэхийг шалгах болно” хэмээн Цагаан ордны төлөөлөгч CBS News телевизэд ярьжээ. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ мэдэгдлийн дараа Х сүлжээн дээр “Ерөнхийлөгч Трамп бол дэлхийн цорын ганц лидер. Украины дайныг зогсоох, эсвэл уртасгах боломж түүнд л байгаа” хэмээн бичжээ. АНУ оросуудыг хэлэлцээний ширээнд суулгах боломжийг судалж, энэ тал дээр идэвхтэй ажилласаар байгаа гэдгийг Рубио батлан хэллээ.
2025-03-04
Ёстой түй май
Ганаа
2025-03-04
Зөв алхам хийлэн. Хүний амь насаар тоглож бодохгүй
Ганаа
2025-03-04
Зөв алхам хийлэн. Хүний амь насаар тоглож бодохгүй
Зочин
2025-03-04
Америк Орос хоёрын баталгаа бол цаас болж жижиг улсууд өөрийнхөө төлөө амьдрах өөрийн гэсэн цөмийн бамбайн төлөө хөөцөлдөх шинэ үе мрлээ
2025-03-04
Зөв ёстой хүний амир тоглох хэрэггүй гэхдээ үхэлдуртай цусанддуртай хүмүүс байна шүү.