Биржийн арилжаа эхлүүлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулжээ.
Нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна. Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй, жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилд 1/3 коксжих нүүрсний борлуулалтыг 57 дахин нэмжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны 2 дугаар сарын 20-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжиж, 72.4 ам.долларт хэлцэл хийснийг тус компани мэдээлжээ.