"The Mongolz” баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар "The Mongolz" багт болон электрон спортын цаашдын хөгжлийг иж бүрэн дэмжих боломж бүрдэж байна.
“The MongolZ” баг сүүлийн жилүүдэд Азийн “Counter Strike 2” төрлийн бүх рекордыг эвдэж, дэлхийн чансааны 3 дугаарт эрэмбэлэгдэж байна. Тус багийнхан удахгүй “ESL Pro League Season-21” болон Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсад зохион байгуулах чансаа дээгүүр тэмцээнд өрсөлдөх юм.
Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулсан Азийн “Ханжоу 2022” зуны 19 дүгээр наадамд 4 төрлөөр багтаж эхэлжээ. Япон Улсад 2026 онд зохион байгуулах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд спортын 8 төрлөөр хөтөлбөрт багтаад байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.