Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2025 оны нэгдүгээр сард 3431.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.4, өмнөх сарынхаас 13.8 төгрөгөөр суларлаа.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3552.12 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 164.7, өмнөх сарынхаас 27.4 төгрөгөөр чангарсан байна.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн нэгдүгээр сард 33.63 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.3 төгрөгөөр суларсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 470.02 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.7 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.