/Гашуун нийтлэл/
Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээний тоонд шар, улаан, цэнхэр гээд түмэн янзын өнгөтэй гялгар уут “эрхэм” хүндтэй байр суурийг хэдийнэ эзэлсэн. Харин тэрхүү дотны туслагч маань бидний эрүүл мэнд, байгаль эх дэлхийг минь хөнөөх дайсан болж чимээгүйхэн ахин гэтсээр байна.
Ширүүхэн хүрчихэд л цоорч урагдчихмаар хөнгөн нимгэхэн гялгар уут хөрсөнд 50-400 жил хадгалагдан байгаль орчныг чадах чинээгээрээ бохирдуулж байдаг бөгөөд байгальд хөнөөлгүй болох хугацаа нь 1000 жил гэнэ. Бодоод үз дээ. Эрдэмтдийн судалснаар 12-хон минутын турш л ашиглагддаг гэх тэрхүү бяцхан уут бидний эрүүл мэндэд ямар их хөнөөл дагуулдаг болохыг тоочоод баршгүй.
Гялгар уутны бүтцэд ходоод гэдэс, элэгний шархлаа, хорт хавдар үүсгэгч хитийн найрлагатай, нянгийн бохирдол их байдаг. Мөн гялгар уут нь битүү орчин учраас нянгийн бохирдол нь хөгц болоод хор үүсэх боломжийг бүрдүүлж байдаг. Тэрхүү нянгийн бохирдолтой уутанд хоол хүнсээ удаан хадгалсанаар уутан дахь нян болон хүнд металын химийн хорт бодисын хордлого хүнсэнд шингэж улмаар хүний биед нэвтрэн хорт хавдар үүсгэх аюултай.
Яг одоо та бариад явж байгаа гялгар тороо үнэрлээд үзээрэй. Эвгүй үнэр ялгарч байгаа биз. Шинжилгээ сорьц хэмээн том дуугарахаас илүүтэй ялгарч буй үнэр нь бүтээгдэхүүнд хэр зэрэг химийн бодис орсныг тодорхой гэрчлээд өгнө.
ГАНЦ ТАЛХ, ШИРХЭГ СОНГИНЫГ Ч УУТАНД ХИЙЖ ҮЙЛЧИЛ
Тиймээ, энэ бол эрүүл ахуйн талаас тавьж байгаа шаардлага. Буруу биш. Гэхдээ энэ шаардлагын биелэлт сонголтгүйгээр зөвхөн гялгар тороор л хэрэгжиж байгаа нь дэндүү том эмгэнэл. Томоохон хүнсний супермаркет өдөртөө 2800-3600 ширхэг уутаар хэрэглэглэгчдэд үйлчилдэг гэсэн мэдээ бий.
Бид дэлгүүрт орж худалдан авалт хийх бүртээ 100-150 төгрөгний гялгар уут авдаг бөгөөд сардаа хамгийн багаар бодоход лгялгар торонд 8000-10.000 гаран төгрөг зарцуулсан байдаг. Үүнийг уншаад авхай та энэ муу уутанд овоо хэдэн төгрөг зарцуулжээ хэмээн гайхаж байна уу? Тэгвэл та жаахан азна. Бид мөнгө хэмээх үнэт цааснаас илүү эрүүл мэнд цаашлаад байгаль дэлхий хэмээх нөхөж баршгүй эрдэнээ энэхүү гялгар уутаар сольж байгаагаа анзаарах сөхөөгүй л явна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Төв лаборатори хүнсний бүтээгдэхүүний савлах гялгар уут, хоёрдогч хэрэглээний тор зэргээс 132 сорьц авч авч (химийн 58, хүнд металлын 27, нян судлалын 72) шинжлүүлэхэд нян судлалын шинжилгээний 10 хувьд бичил биетний тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их байсныг тогтоогджээ. Мөн хор судлалын шинжилгээгээр 16 дээжинд формальдгидийн хэмжээ их гарсан байна.
Нийслэл хотын хэмжээнд гялгар уутыг худалдаа үйлчилгээний байгууллагуудад сав баглааны зориулалтаар хэрэглэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамж гарсаар нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Гэтэл нийслэлийн бараг бүх дэлгүүрт гялгар уут худалдаалагдсан хэвээр. Цаасан эсвэл даавуун уут худалдаалдаг ганц нэг дэлгүүр байсан ч цөөн хэдэн өдөр худалдаж үзээд л “үнэтэй цайтай уут шахлаа, ямар мяндагтны наймаа юм бэ?” гэсэн худалдан авагчдынхаа гомдлын улмаас буцаад гялгар уут зарах ажилдаа орсон.
ГЯЛГАР УУТ ЯМАР Ч ТАТВАРГҮЙГЭЭР УРД ХӨРШӨӨС ОРЖ ИРДЭГ
Бидний одоогийн хэрэглэж буй гялгар уутыг гаалиар ямар ч татваргүйгээр бөөнөөр оруулж ирдэг бөгөөд эдгээр нийллэг уутны ихэнхийг буюу 90 хувь нь БНХАУ-аас орж ирдэг аж. Ингээд бодохоор урд хөршийн асар их хортой “хог” манайд зүгээр л асгарч байна.
БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Эхний ээлжинд төрөөс цаасан уутны ЖДҮ-ийг дэмжиж, худалдаанаас цаасан уутны татварыг авчихвал бас нааштай хариу гарч магадгүй юм. Эсвэл гаднаас импортоор орж ирж байгаа гялгар уутанд савласан бүтээгдэхүүнд илүү татвар ноогдуулах гэх мэтчилэн хайгаад байвал энэ асуудлаас гарах гарц зөндөө л байх шиг. Мөн гялгар уутыг хайлуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүдийг дэмжиж ажиллахын зэрэгцээ түүхий эд болох хаягдал гялгар уутыг авах үнийг нь килограммаар нь бодож овоо хэдэн төгрөгөөр тогтоочихвол эх орныг минь нэлэнхүйд нь бүрхсэн өнгийн цэцэгс мэт уутнууд цөөрөх вий.
Хаягдал уутаар хашааны шон, хайс, сандал, хогийн сав, эмээл, дөрөө, мал услах зөөврийн онгоц, хүрз, лоом, жоотооны иш, сандал, траншейны таг гээд 28 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгбайна. Авууштай нь гялгар уутыг хайлуулахад ямар нэгэн хорт утаа агаарт замхардаггүй хэмээн энэ талын үйлдвэр эрхэлдэг хүмүүс ярьж байсан юм.
Цаг хугацаа бидний хүлээхгүй урагшилсаар, эх дэлхий ухамсаргүй иргэдийнхээ балгаар өдрөөс өдөрт доройтсоор... Бид хэзээ хэрэглээндээ анхаарал хандуулах вэ?
Seobro
2021-04-29
Полноценное продвижение сайтов в ТОП 10 по Москве и России от [url=https://seo-bro.ru/]https://seo-bro.ru/[/url] (https://seo-bro.ru/) - Услуги по раскрутке сайтов в Яндекс, Google от частного SEO специалиста с кейсами! [url=https://seo-bro.ru/]Продвижение сайта сколько стоит москва[/url] по низким ценам!
RobertTHURI
2024-03-28
Hello dear friend, I would like to offer placement of your link (or links) on different platforms of the internet such as: forums, blogs, comments and much more. . . Increase your Visibility Boost Your Seo Rank - Get Organic Traffic From Google. Ranking in Google isn’t hard. All you need is a healthy number of backlinks from referring domains that have authority and trust in Google’s eyes. This Backlinks Service Benefits: 1. Easily get Google rankings 2. Get a lot of traffic from Google 3. You can earn from the website in different ways 4. Increase Domain Authority (DA) Quality guaranteed ! PRICE - 20$ WebSite - https://goo.su/ZUHZ
Lavillwal
2024-04-01
<a href=https://chimmed.ru/products/esirna-human-ino80c-esirna1-id=4108041>esirna human ino80c (esirna1) купить онлайн в интернет-магазине химмед </a> Tegs: <u>5-флуоро-6-метилпиридин-3-ол купить онлайн в интернет-магазине химмед </u> <i>5-fluoro-7-methoxyquinazolin-4(3h)-one. купить онлайн в интернет-магазине химмед </i> <b>5-fluoro-7-methoxyquinazolin-4(3h)-one. купить онлайн в интернет-магазине химмед </b> esirna human ino80d (esirna1) купить онлайн в интернет-магазине химмед https://chimmed.ru/products/esirna-human-ino80d-esirna1-id=3974809
Eugenepeacy
2024-04-21
Hello dear friend, I would like to offer placement of your link (or links) on different platforms of the internet such as: forums, blogs, comments and much more. . . Increase your Visibility Boost Your Seo Rank - Get Organic Traffic From Google. Ranking in Google isn’t hard. All you need is a healthy number of backlinks from referring domains that have authority and trust in Google’s eyes. This Backlinks Service Benefits: 1. Easily get Google rankings 2. Get a lot of traffic from Google 3. You can earn from the website in different ways 4. Increase Domain Authority (DA) Quality guaranteed ! PRICE - 20$ WebSite - https://goo.su/CHM5cJW