Цаг үеийн мэдээ

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотноо Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзах үеэр дайнд сүйдсэн Газын зурвасаас дүрвэсэн палестинчуудыг өөр бүс нутагт суурьшуулсны дараа эдийн засгийн хувьд дэмжихээ мэдэгдлээ.

Түүний энэхүү мэдэгдэл нь Газагаас хөрш орнууд руу дүрвэсэн хоёр сая гаруй палестинчуудыг бүрмөсөн суурьшуулах тухай асуудлыг хөндөж буй юм. Энэ нь Газын зурвасыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг израильчуудын хувьд эерэг үр дагавартай байх ч Палестин улсын нэг хэсэг гэж үздэг олон улсын нийгэмлэгийн бодлоготой зөрчилдөж байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ Газад үлдсэн дэлбэрээгүй бөмбөг болон бусад зэвсгийг устгах ажиллагаанд оролцохоо мэдэгдсэн. Гэхдээ Трамп урт хугацааны энх тайвныг хадгалах үүднээс тус бүс нутагт Америкийн цэргүүдийг байрлуулахаас зайлсхийж байгаагаа онцолсон байна.

Таны сурталчилгаа