Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 10 нам, 1 эвсэл болон бие даан нэр дэвшигч, нийт 17,278 нэр дэвшигч оролцсон байна. Нэр дэвшигчдийн 7,718 (44.6 хувь) нь нэг удаа, 6,834 (39.5 хувь) нь хоёр удаа, 2,726 (15.7 хувь) нь гурав ба түүнээс дээш удаа сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай нэр дэвшигчид байлаа.