Жил бүр Үндэсний их баяр наадам-тай холбоотой асуудлыг цаг тулгаж хэлэлцдэг байдлыг өөрчлөх ёстой гэж Шадар сайд С.Амарсайхан онцолжээ. Тэрээр баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс сайтар төлөвлөж, алдаа дутагдлыг арилгах шаардлагатайг тодотгосон байна.
Түүний өгсөн чиглэлийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ойрын хугацаанд дахин хуралдаж, 2025 оны баяр наадмын салбар хороодын төсөв, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг эцэслэхээр болжээ.
Ингэснээр баяр наадмын зохион байгуулалт сайжирч, бэлтгэл ажлыг урьдчилан хангах нөхцөл бүрдэхийг албаныхан онцолж байна.