Жүдо бөхийн "TOP-6" тэмцээний онцлох эрэгтэйчүүдийн -73 кг-д нэгдүгээр тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Алдар спорт хорооны тамирчин Лавжаргалын Анхзаяа, Парис-2024 олимпын долдугаар байрт Батзаяагийн Эрдэнэбаяртай барилдлаа. Хүч тэнцүү өрсөлдөөнд Б.Эрдэнэбаяр өрсөлдөгчөө торгуулиар ялснаар эхний ялалтаа авлаа.