Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин болон олон улсын сайн туршлага, “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар болон өмнө хийсэн гэрээний үр дүнг дүгнэхэд үүсэж болзошгүй эрсдэл, эрх зүйн үр дагаварт хийсэн дүгнэлтийн талаар зэрэг 37 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар мэдээлэл сонсож байна.