Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах "UNFICYP" ажиллагааны цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат өөрийн хүчний харьяанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Аргентин, Чили, Бразил Улсын энхийг сахиулагчдад талархал дэвшүүлж, НҮБ-ын медаль гардуулж өгчээ.
Нэг жилийн хугацаанд хайртай бүхнээсээ хол байж, үүргээ гүйцэтгэхийг хичээж, түүнд нь хариу болж ирсэн НҮБ-ын медаль дэлхийн орнуудын энхийг сахиулагч бүрд дэндүү үнэ цэнтэй. Харин тэр үнэ цэнтэй, хүндтэй медалийг Монгол генерал ийнхүү гардууллаа.
Өнөөдөр монгол цэргүүд НҮБ-д төв байранд нь удирдах албанд ажиллахаас эхлээд цэргийн хүчний командлагч, батальон, штаб гээд бүх түвшинд үүрэг гүйцэтгэж байгаа юм.