Цаг үеийн мэдээ

Менингококкт өвчний эсрэг вакцины захиалга, цаашдын арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр ярихдаа, менингококкт өвчний анхны тохиолдол 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн салбар шуурхай арга хэмжээ авч ажиллаж буйг ярив. Тухайн өдрөөс эхлэн хоёр мянган тун вакцин захиалсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон вакцины тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэхүү хуралдаанаар:

-Вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,

-Өвчний оношлуурын хангалтыг сайжруулах,

-Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Одоогоор менингококкт өвчин дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй ч, урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах нь нэн тэргүүний зорилго болоод байна. Эмнэлгийн байгууллагууд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, өвчлөлийн нөхцөл байдлыг хянах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.

Иргэдийг хувийн эрүүл ахуйгаа сайтар сахиж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа