Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийхдээ, “Эрдэнэс Тавантолгой” компанийн C түвшний гурван алба хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөж буйг онцоллоо.

Тэрбээр улс төрийн томилгооны асуудлыг хязгаарлахын тулд гадаадын боловсон хүчнийг хүний нөөцийн албанд томилно. Үгүй бол улс төрчид мэргэжлийн бус хүмүүсийг шахдаг байдал давтагдсаар байна гэдгийг онцолжээ.

“Энэ байдлыг зогсоохгүй бол өөр хэн нэгэн ирсэн ч ах дүү, хамаатан саднаа томилдог явдал үргэлжилнэ” гэж Н.Учрал мэдэгдсэн. Тиймээс томилгооны шинэ журмаар ил тод, шударга байдлыг хангах зорилго тавьж буй аж.

Таны сурталчилгаа