Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлага өчигдөр /1сарын 8/ 11:54 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:45 цагт очиж, 45 минут ажиллан татаж гаргасан байна. Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-ийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 17:16 цагт хүлээн авч, автомашиныг татан гаргажээ. Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байгаа үед авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа