Өмнөх оны эцсийн байдлаар Монгол улсад ХДХВ, ДОХ-ын 286 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас 46 хүн нас барсан байна. Үндэсний хэмжээнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд зарцуулж байгаа олон улсын байгууллагын зардлын 85 хувийг Глобаль сангийн санхүүжилт эзэлдэг.
Глобал сан нь 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл Монгол улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.