Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг нийслэлээс зүүн хойш 180 км-т орших байгалийн үзэсгэлэнт Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тушаал гаргажээ.

Сүүлийн үед туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийнхээ хүч чадлыг сорих гэж залуус тус газрыг олноор зорьж олон салаа зам үүсгэх болсноор байгалийн цогцолбор газрын эко систем алдагдах, ан амьтан дайжих зэрэг сөрөг үр дагавар гарсан байна. Тиймээс хөрсний эвдрэлээс сэргийлэх, Хагийн хар нуур орчмын үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах зорилгоор уг тушаалыг гаргажээ. 

Таны сурталчилгаа