Коронавирусын эсрэг хамгаалах чадвар нь 95 хувьтай вакцин гарган авсан болохоо АНУ-ын эм үйлдвэрлэгч Модерна компани мэдэгдлээ. Нийт 30,000 хүнийг вакцины туршилтанд оруулсан бөгөөд вакцины хамгаалах чадвар нь 94.5% байжээ. Модернагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр ойрын хэдэн долоо хоногт эм ханган нийлүүлэгчдэд вакциныг нийлүүлэх бөгөөд эхний 20 сая тунг АНУ-д яаралтай нийлүүлэхийг зорин ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Орчуулсан: Д.Жаргалсайхан