Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Женев хот дахь төв байранд коронавирусийн халдварын жижиг голомт илрээд эх үүсвэрийг нь шалгаж байгаа тухай Даваа гарагт тус байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт нийт таван ажилтнаас коронавирусийн халдвар илэрснийг ДЭМБ-ын Covid-19 хариуцсан захирал Мария Ван Керхове мэдэгдсэн байна.
“Халдвар авсан хүмүүсийн бүгдийнх нь биеийн байдал сайн, зарим нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн, заримаас нь шинж тэмдэг илрэхгүй байна” гэж тэр хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Женев дахь ДЭМБ-ын төв байранд ажилладаг нийт 65 хүн коронавирусийн халдвар авсан юм байна.
Эх сурвалж: Reuters