Цаг үеийн мэдээ

Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тухайн иргэдийн шинжилгээг баталгаажуулахын тулд Дорнод аймгийн вирус судлалын лаборатори руу сорьцыг явуулсан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм. Аймгийн Онцгой комиссын ээлжит мэдээллээр хоёр иргэний  РCR шинжилгээг ХӨСҮТ-д хийлгэхээр шөнө 01.20 цагт сорьцыг явуулсан байна. Шинжилгээний хариу өнөөдөр орой гарах аж.

Улмаар Хэнтий аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав. Мөн сумдын хүнсний дэлгүүрийг 09:00-19:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, усан санг ердийн цагийн хуваариар ажиллуулах, Чингис хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон Эвт худалдааны төвийн түлээ нүүрсний худалдаанаас бусад худалдааг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.

Таны сурталчилгаа