Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1-р байрны хүүхдийн тоглоомын талбайг “3х3” сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулж дууслаа. Энэхүү тохижилтыг дүүргийн ЗДТГ, “Хаан банк”-тай хамтран гүйцэтгэсэн. Тус сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг “Хаан банк”-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллахын тулд Сонгинохайхан дүүргийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж байсан. Ийнхүү санамж бичгийн хүрээнд хийх ажил биеллээ олж бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань “3х3” сагсан бөмбөгийн талбайтай боллоо.