Цаг үеийн мэдээ

 Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа "Эко-Ногоон хотхон" төслийн хүрээнд ангийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчныг ая тухтай болгох хүрээнд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Орчны ногоон байгууламжийг сэргээн сайжруулж цэцэрлэгжүүлэх, мод, бут, зүлэг тарих, түүнийг хамгаалах хашаа татах, усалгааны систем хийж, ангийн гаднах болон дотоод эко орчныг нэмэгдүүлээд байгаа юм.

Төслийн хүрээнд хоёр ногоон төгөл хотхоныг бий болгож, 13 нэр төрлийн 4800 гаруй мод тарьж, цэцэгжүүлэлт хийж, гүний худаг гарган усалгааны системийг ашиглалтад оруулсан бөгөөд ногоон байгууламжийг услан ургуулах, арчлан хамгаалах ажлыг гүйцэтгэсээр байна.

Үүний зэрэгцээ ангийн бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 800 метр явган зам, сүүдрэвч хийж, хүндэтгэлийн самбар, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгүүдийг суурилуулсан юм.

Энэхүү томоохон ажил нь ангийн бие бүрэлдэхүүний хамтын хүч хөдөлмөрөөр хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 97 хувьтай явагдаж байна.

Таны сурталчилгаа