Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн гавьяатай хүн гэдгээр нь Монголчууд сайн мэднэ.
Хувьсгалыг удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Их Жанжин Д.Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
Түүний эх оронч үзэл санаа, үйл хэрэг нь өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгосныг хойч үе бид мартах учиргүй юм.