Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан билээ. Батлан хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргаж, Эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд Зэвсэгт хүчний анги байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж байна. 

Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2025 оны сургалт бэлтгэлийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийсний нэг нь хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын төлөвлөгөөнд мэргэжлийн жолооч бэлтгэх мэргэшүүлэх сургалтыг төлөвлөсөн.

Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн багш нар Зэвсэгт хүчний 015, 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны В ангиллын эрх олгох  сургалтын онолын хичээлийг хуваарийн дагуу эхлүүлээд байна.  

Таны сурталчилгаа