Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Менингококкт халдварын нууц үе нь 3-10 хоног байдаг. Ихэвчлэн халдвар авснаас хойш 5-7 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлдэг. Менингококкт халдвар хоёр үндсэн хүнд хэлбэрээр явагддаг. Яг хүндээр өвдөж байгаа хүмүүст бид цаг алдахгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай. Тийм учраас бид хүнд өвчлөл өвчлөлийг илэрхийлж байгаа эмнэлзүйн шинж тэмдгийг онцгой анхааруулж хэлээд байгаа.
Нэгдүгээрт, менингококк гэх хэлбэр. Энэ үед хүүхэд гэнэт өндөр халуурдаг. Тэгээд тархины бүрхүүл хальс цочролын улмаас толгой хүчтэй өвдөх огиулж бөөлжих, нүд гэрэлд гялбах, дуу чимээнд цочих гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй. Дараагийн хүнд хэлбэр нь үжил. Үүнийг бид менингококкцеми гэж нэрлэдэг. Үжил хэлбэрийг яагаад нэн даруй эмнэлэгт ханд гээд байгаа вэ гэвэл цаг минут алдахгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлж байж бид амь насыг нь аварна. Энэ үед хүүхэд яадаг вэ гэхээр хүнд өвчний үед илрэх шинж тэмдгүүд илэрдэг. Гэнэт өндөр халуурна. Хүүхдийн биеэр тууралт гарч болно. Халуурснаас хойш 6-12 цагийн дотор тууралт гардаг. Энэхүү тууралт нь хөл гар гэх мэт захын эрхтнээс эхэлж гардаг. Хүүхэд халуурахаар бид халууны эм өгчхөөд хараад байдаг. Маргааш болъё, нөгөөдөр болъё гээд. Тийм зүйл байж болохгүй. Гэнэт өндөр халуурсан, биеэр тууралт гарсан үед яаралтай эмнэлэгт хандаарай. Ямар нэг байдлаар халуурсан хүүхдийн биеийг бүтнээр нь ажиглаарай. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хүлээн авах тасгаар 24 цагаар үйлчлүүлэх боломжтой.
-Вакциныг ганц газарт 1 сая төгрөгийн үнэтэй хийдэг гэж үнэн үү?
-Түрүүн хэлсэн хоёр хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд хүний амь нас эрсэддэг. Гэхдээ энэ нь өвдсөн хүн болгон эрсэддэг гэсэн үг биш. Эмнэлэгт яаралтай цаг хугацаа алдахгүй хандаад, эмнэлгийн тусламжийг чанартай сайн үзүүлсэн тохиолдолд эрсдэл үүсэхгүй байх боломжтой. Нийт өвчлөлийн 10-15 хувь нь амиа алдах эрсдэлтэй. Вакцины хувьд сайн дурын дархлаажуулалт гэдэгтэй адилхан хийдэггүй. Голомтын заалтаар, халдвар судлалын эмчийн заалтаар хийдэг. Хийхдээ эрсдэлт бүлгийн 0-5 насны хүүхдүүд, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг хүмүүст, дархлалын дутмагшилтай хүмүүс магадгүй хавьтал болж байгаа тохиолдолд голомтын заалтаар хийдэг.