Цаг үеийн мэдээ

Бүх цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний цэрэгжлийн гимнастикийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ цаг үед ҮБХИС-д зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтэд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, ҮБХИС-ийн тэнхимийн дарга МУГД, хурандаа Д.Цог-Эрдэнэ тэргүүтэй албаныхан болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байгууллагуудын удирдлага, тамирчин дайчид оролцож байна.

Цэрэгжлийн спорт нь цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж, хүч тэнхээ суулгадаг өндөр үр дүн, ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйл хэргийн анхны шанг татсан хүмүүс бол цэргийнхэн юм. 

Жанжин Д.Сүхбаатар 1921 онд 30 дугаар тушаалаар цэргийн анги нэгтгэлүүдийн дэргэд биеийн тамирын талбай бэлтгэх, гимнастик, дүүжин, савлуур, модон моринд харайлт, сонс эргэх зэрэг биеийн тамирын төрлүүдийг дэлгэрүүлэх, гимнастикийн дасгалыг цэргүүдээр тогтмол хийлгэж байх журам тогтоож байсан түүхтэй билээ.

Таны сурталчилгаа