Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ хамтран менингококкт халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Сүүлийн үед сошиалаар батлагдаагүй мэдээлэл явж байгаатай холбоотойгоор ард иргэд эргэлзээтэй байдлаар хандаж байна. өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгааг мэдээлье. Өнгөрсөн оны сүүл үед таван сэжигтэй тохиолдол байсан. Үүнд шинжилгээ хийгээд хоёр тохиолдол батлагдсан. Энэ хоёр тохиолдлыг эмчлээд бүрэн эдгэрээд эмнэлгээс гарсан. Мөн энэхүү хоёр тохиолдолд тархвар судлалын хариу арга хэмжээнүүдийг хийсэн. Он гарснаас хойш нийт гурван сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдсан. Харамсалтай байдлаар богино хугацаанд хүндэрч, өвчтөн эндсэн байгаа. Одоогоор хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч шинжилгээнүүд хийгдэж байна. Нэг нь БГД-т, нөгөө нь БЗД-т гарсан. Аль нь харьцангуй тогтвортой байна. шинжилгээний хариу эцэслэж гараагүй. Менингококкт халдвар мөн эсэх нь хараахан батлагдаагүй. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна. Эмнэлзүйн явц тогтвортой байгаа. Нэг тохиолдол нь хичээл амарсан үед ханиад хүрсэн. Хичээл орсон хойно ханиадтай гээд яваагүй. Нэгдүгээр сарын 30-нд эмнэлэгт хандсан. Зөвхөн гэрийнхэнд нь тандалтын хариу арга хэмжээ авч байна. ангийнх нь хүүхдүүд халдвар авсан байх магадлал байхгүй гэж ойлгож болно. Хоёр дахь тохиолдол нь БЗД-ийн 311 дүгээр цэцэрлэг гэж яригдаад байгаа. Тухайн цэцэрлэг шинэ байгуулагдсан. Ангийн хүүхдүүдээс сэжигтэй 9 хавьтагч бий гэж үзсэн. Эдгээр хүүхдүүдийг гэрээр нь тусгаарласан. Одоогийн байдлаар сэжигтэй зүйл илрээгүй. Цэцэрлэгийн орчинд ариутгал халдваргүйтгэлийн ажиллагаанууд бүрэн явагдсан. ХӨСҮТ-өөс тандалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Таны сурталчилгаа