Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Монгол улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ” удирдамж,  Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр баталсан “Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Хамтдаа сэргийлцгээе” нэгдсэн арга хэмжээг Баянгол дүүрэгт зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш ТӨХК, дүүргийн агаарын бохирдлын хяналтын тасаг ажилтан, алба хаагч, хороодын хэсгийн ахлагч нийт давхардсан тоогоор 225 ажилтан, алба хаагчид дүүргийн 21, 22 дугаар хорооны  2100 айл өрхийн 6500 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, гэр орон сууцны галын аюулгүй байдлыг шалгаж, пийшин зуух, яндангийн аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөмж өгч, гал түймэр гарах эрсдэлтэй 4081 зөрчлийг илрүүлж, 800 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

Илэрсэн зөрчлийг ангилбал:

- Бага насны хүүхэд харгалзах хүнгүй орхисон: 23

- Гал унтраагуур байгаа эсэх: 55

- Гэр хоорондын зай хэмжээ алдагдсан: 900

- Мухар гудамж: 11

- Өндөрлөг газар буусан: 250 

- Хаяг тодорхой бус: 150

- Өндөр хүчдэлийн дор буусан: 11

- Цахилгаан дамжуулах утасны чанар эдэлгээ хуучирч муудсан: 380

- Разетка, олон залгуурын аюулгүй байдал алдагдсан: 500

- Цахилгаан дамжуулах утас олон залгаатай: 700

- Зуух гэмтэлтэй: 380

- Яндангийн залгаа:100

- Цонолт өгөх магадлалтай: 70

- Пийшин зуухны амны дор 700х500 мм-ийн хэмжээтэй металл хуудас байрлуулаагүй: 233

- Үнс нурмаа төмөр таглаа бүхий саванд хийгээгүй: 239

- Яндангаа хөөлөөгүй: 56

- Угаар мэдрэгч ажиллагаагүй, байхгүй:150

- Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй:23

- Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдаагүй: 100 зөрчил дутагдал илэрсэн.

“Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд зохион байгуулж байгаа нэгдсэн арга хэмжээ ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ.

 

Таны сурталчилгаа