Ерөнхийлөгч Уильям Рутогийн мэдэгдсэнээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн дэлхийн бүх орны жуулчид Кени улс руу зорчиход виз шаардахгүй гэжээ. Руто болон түүний Засгийн газар жуулчдыг виз мэдүүлэхийн оронд аяллын цахим зөвшөөрөл олгох дижитал платформыг хөгжүүлжээ.
Кени улс Британиас тусгаар тогтнолоо зарласны 60 жилийн ойг Найроби хотод тэмдэглэж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч энэ тухай онцолсон байна. Тэрээр Африк тивийн орнуудын иргэд өөр хоорондоо визгүй зорчих саналыг дэмжсээр ирсэн юм.
Аялал жуулчлалын салбар Кени улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэтхэгийн далайн эргийн амралтын газрууд, зэрлэг сафарийн байгальд амарч зугаалахыг жуулчдад санал болгодог байна.
Эх сурвалж: Еdition.cnn.com