Хүндийн өргөлтийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 102 кг жинд ОУХМ А.Амартөгс түрүүллээ.
Энэ нь түүний УАШТ-ий 16 дахь түрүү юм.
“Самбуу сан” клубийн тамирчин А.Ичинноров насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурав дахь мөнгөн медалиа хүртсэн.
Харин залуу тамирчин Т.Энх-Амгалан насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа авлаа.
“Уран Шивээ” ХХК-ийн 15 настай тамирчин М.Даваажаргал энэ жинд 4-р байр эзэлсэн юм.
102 кг-ын дүн
1.А.Амартөгс (Алдар СХ, Эрдэнэс ТТ ХХК) 120+142=262 кг
2.А.Ичинноров (Самбуу сан-2) 110+141=251 кг
3.Т.Энх-Амгалан (Ээрмэл-1) 110+131=241 кг