Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр эрүүл мэндээ сайн анхаарч, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хууч өвчинд нөлөөлөх ажлын нөхцөл байдал болон олон нийтийн арга хэмжээнээс зайлсхий. Ажлаа цагт нь дуусгах хэрэгтэй ч хэт ачаалал авч, ядрахгүй байхыг хичээ. Удахгүй од эрхэс энэ ордны хүмүүсийн хичээл зүтгэлийг зүй ёсоор үнэлнэ.   

Үхэр: Энэ өдөр таны амжилтыг дарахыг олон хүн хичээх болно. Алдааг чинь өрсөлдөгч нар анхааралтай ажиглаж байна. Ажлаа сайн төлөвлө. Төлөвлөгөөгөө ягштал мөрдөхийг хичээ. Санамсаргүй ажил гарсан бол энэ удаа түр хойшлуул. Яарсан шийдвэр танд хор уршиг тарина.   

Хамтатгах: Хийж дуусаагүй байсан уран бүтээлийн ажилд ахиц гарна. Гаднын нөлөөнөөс сэргийл. Хэн нэгэн таныг гүтгэж магадгүй. Тэвчээртэй боловч сониуч зантай байна. Өнөөдөр та шийдмэг боловч сэтгэл татам байдлыг хослуулах хэрэгтэй. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор асуудалд орох магадлалтайг анхаар. Өөрийн зөн совинд итгэвэл мөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдэж, сэтгэлийн ханамж авна.     

Мэлхий: Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг гаргахад таатай байна. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авах нөхцөл бүрдэнэ. Өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаар. Сайн уншиж, судал. Өнөөдөр азаа үзэх хэрэггүй. Ямар үед анхаарлаа битгий алдаарай гэж од эрхэс зөвлөж байна.     

Арслан: Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан саналаа зоригтой тавьж чадвал эерэг хариу сонсох боломжтой өдөр. Таны ажил амьдралд нөөц төлөвлөгөө хэрэг болж болзошгүй. Санаандгүй байдалд бэлэн бус байвал сэтгэл хөдлөл алдаанд хүргэж  магадгүй. Эрх мэдэлтэнтэй маргах хэрэггүй. Хувийн зорилгодоо хүрэх хүсэл зориг ихтэй байна. Илүү урагш ахих гэж хэт бүү хичээ.

Охин: Сайн үйл хийх, сайхан үг хэлэх нь бусадтай ойлголцоход тусална. Санхүүгийн асуудлыг даван туулах болно. Гэхдээ бүгдийг биш ч алхам алхмаар шийдэх байх. Өнөөдөр та олны анхаарлын төвд байж чадахгүй бол урам хугарч, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ түр зуурын асуудал байна.     

Жинлүүр: Зөвхөн хөрөнгө мөнгө таныг аз жаргалтай болгохгүй гэдгийг ухаарах үйл явдал тохионо. Чин сэтгэл, эрх чөлөө жинхэнэ аз жаргал авч ирнэ гэдгийг та ойлгоно. Тиймээс сэтгэл амар амьдрах арга зам ол. Төлөвлөсөн ажлуудаа шат ахиулж чадвал эрч хүч авна. Ажил ерөнхий дүр зургаараа таны төлөвлөсний дагуу явах тул эрч хүч, урам зориг дүүрэн байна.

Хилэнц: Санаандгүй уулзалт ажил хэргийн байдалд нэлээд нөлөө үзүүлнэ. Хэрэггүй үгээр үг хийвэл танд л хохирол ирнэ. Өөдрөг үзэл ямар ч үед ашиг тусаа өгөх болно. Эрч хүчтэй байх тул эрсдэлтэй зүйлд азаа үзэхийг хүснэ. Харин энэ нь төдий л таатай үр дүн авчрахгүй. Хариуцлага алдах байдалд өртөж болзошгүй байна. Найз нөхдийнхөө хүсэн хүлээсэн зочин нь байх болно.

Нум: Арилжаа наймаанд хийх үед хэт сэтгэл хөдлөлд автахгүй байхыг зөвлөе. Мөн нэр төрийн хойноос явахгүй байх нь зөвдөнө шүү. Ажил хэрэг амжилттай байх боловч хөндлөнгийн оролцоо сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр болох үйл явдал таны толгойд удаан хадгалагдана. Хамтран ажиллагсдадаа таатай сэтгэгдэл үлдээхийг хичээ. Хамт олны дунд эвсэг харилцаа тогтох боломж байна.   

Матар: Ажил хэрэгт асуудал гарч мэднэ. Од эрхэс зөн билиг, далд мэдрэмжээ зарим үеийг ашиглахыг зөвлөж байна. Хамтын ажиллагаанд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Чухал үед зөв шийдвэр гаргаснаар хамт олноо нэгтгэж өгнө. Түншүүд ба хамтрагчаа сонгохдоо эхнээс нь нямбай ханд. Таны өөртөө болон эргэн тойрныхондоо тавих шаардлага өндөр байх ёстой.

Хумх: Шинэ зүйлийг хийж хэрэгжүүлэхэд дэмжлэг тусламж шаардлагатай болно. Найдаж байсан хүндээ хандвал аливаа эрсдэлээс аврагдана. Аз ивээж, гэнэтийн үйл явдлаас орлого олох боломж гарч ирнэ. Ойр дотнын хүмүүс тань таныг сайн ойлгоно.       

Загас: Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Харин хэт их ашиг хонжоо бүү хар. Гэр бүлийн чухал асуудлаа хоорондоо ярилцаж эхэл. Гарсан маргаан зөрчлөө тайван замаар шийд. Дарга удирдлагадаа гаргасан шинэ санаагаа танилцуулах боломж гарна. Ажлын хамт олонтой харьцах харилцаагаа сайн хянах хэрэгтэй.

Таны сурталчилгаа