Цаг үеийн мэдээ

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 71, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. 

Тэмцээнд 24 байгууллагын 108 тамирчин нийт 10 жинд өрсөлдсөн юм.

“Алдар” спорт хороо бүх жинд тамирчнаа оруулж, эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр тэргүүлэв.

Эрэгтэй багийн дүн

1.Алдар спорт хороо             131 оноо

2.Хан-Уул дүүрэг, Ээрмэл-1  107 оноо

3.Өвөрхангай аймаг              101 оноо

Эмэгтэй багийн дүн

1.Алдар спорт хороо             125 оноо

2.Хан-Уул дүүрэг, Ээрмэл-1   117 оноо

3.Батсол ХХК                           113 оноо

УАШТ-ий үеэр гавьяат тамирчин М.Анхцэцэг өөрийн нэрэмжит “Алтан бүс” шагналыг өөрийнх нь 2020 онд тогтоож байсан рекордыг шинэчилсэн ОУХМ, 81 кг-ын аварга О.Төгс-Эрдэнэд гардуулан өгсөн.

Мөн 2024 оны шилдэг шүүгчээр шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон ч тухайн үед ДАШТ-ийг шүүгээд эзгүй байсан олон улсын шүүгч Л.Одгэрэлд хаалтын ёслолын үеэр шагналыг нь гардуулан өглөө. 

УАШТ-ий 10 жинд нийлбэр дүнгээр медаль хүртсэн тамирчдын медалийг мөн энэ үеэр гардуулан өгөв.

Таны сурталчилгаа