Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх гээд иртэл оруулахгүй маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар дээрх асуудалтай холбоотой бусдын биед халдаж зодсон, гэмтэл учруулсан зүйл тогтоогдоогүй бөгөөд асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зорилгоор шалгалтын ажиллагааг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлж байна. 

Таны сурталчилгаа