6 настнуудын шүдний эрт илрүүлгийн явц нийслэлийн хэмжээнд 70 хувьтай байна. Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55 хувьтай байгаа бөгөөд нийт үзлэгт хамрагдсан 29,938 хүүхдээс 78.6 хувь нь шүд цоорох өвчинтэй, 85.2 хувь нь шүдээ хангалттай сайн угааж чадахгүй байгаа үзүүлэлттэй байна.