ТҮК-ийн ажилтныг гудамжинд хутгалсан тухай бичлэг цацагдаад байна. Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагийн орчимд СБД-ийн 16 хорооны нутаг дэсвгэрт, гудамжинд явж байхад нь хүмүүс хутгалсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад тухайн цаг минутад гудамжаар явж байсан ТҮК-ийн ажилтныг эрхэлсэн тодорхой ажилгүй С гэгч шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн байна. Одоогоор хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагад хандсан ба эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.