Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр боллоо. Хурлын эхэнд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Ээлжит хурлаараа Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 27.1, Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд заасан эрх үүргийн хүрээнд Дотоод хяналтын үйл ажиллагаанд, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилтэд, хөрөнгө оруулалтын багцaд болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдалд, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавиx талаар цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Түүнчлэн Монголбанкны засаглал, хөгжлийн түвшин, эрx зүйн орчин, цаашдын чиг хандлагыг, мөн зээлийн хүүд нөлөөлж буй мөнгөний бодлогын бус хүчин зүйлсийг судлан тогтооx ажилд Монголбанкны холбогдох газaртай хамтран ажиллаx боломжийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүд санал солилцлоо.