"Энийг аваад бүгдэд нь шахъя" гэдэг зүйл байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал төрийн бодлогоор дамжуулж, бүх нийт дээр технологийн туршилт хийхийг хатуу эсэргүүцлээ. Түүний хэлснээр, зарим техникийн шийдлүүд нь бүр утгагүй, бодлогогүй хэрэгжиж байна.
Сүүлийн жилүүдэд төрийн бодлогоор дамжуулан иргэдийн амьдралд нөлөөлөх "туршилтууд" хийгдсээр ирсэн. Үүнд:
-Шахмал түлш – Туршиж байгаад хүний амь нас эрсдэлд оруулсан жишээ бий.
-Зуух солих бодлого – Үр дүн нь тодорхойгүй, амьдралд нийцэхгүй шийдлүүд.
-Цахилгаан халаалт – Дэмжих ёстой айлууд эсрэгээрээ илүү өндөр зардалтай болж байна.
Ж.Золжаргалын хэлснээр төрийн бодлого зөв байх ёстой болохоос, бизнесийн ашиг сонирхлын талбар болох ёсгүй. Гэтэл өнөөдөр төсвөөс хамааралтай, төр дагаж "бөөс шиг язганасан" жижиг, том бизнесүүд хожиж, харин энгийн иргэд хохирсоор байна.
Ямар бодлого хэрэгтэй вэ?
-Шийдлүүдийг албадлагаар бус, судалгаанд суурилж хэрэгжүүлэх
-Нэгэн жигд шахах биш, сонголттой, уян хатан бодлого баримтлах
-Иргэдийн хэрэгцээнд нийцсэн, туршилт нь бүрэн хийгдсэн шийдлийг хэрэгжүүлэх
Технологийн нэрээр бизнесийн ашиг сонирхол явдаг биш, бодитой, үр дүнтэй бодлого хэрэгтэй.
"Төрийн нэр барьж, бизнесийн ашиг сонирхлыг хамгаалсан туршилтуудаа зогсоо" гэж УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хатуу анхаарууллаа.