Цаг үеийн мэдээ

Хууль зүйн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

-Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын илтгэх хуудас, рабарт хэлбэрээр бичигдсэн ийм мэдээлэл цахим орчинд 21 цагийн үед анх эхлэн цацагдсан. Энэ асуудал зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой ийм асуудал биш. Энэ бол Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн ийм асуудал болсон. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн харицулага хүлээлгэх зохицуулалттай гэмт хэрэг. Хэрвээ хувь хүний нууцад халдсан, хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээллээ задруулсан бол энэ нь тав хүртэлх жилийн хорих ялтай, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй ийм гэмт хэрэг.

Ийм хүнд зовлон бэрхшээлийг туулж буй тэр хүү болон төрөл төрөгсдөд нь хүнд тусах ийм мэдээллийг албан тушаалын байдлаа ашиглаж цацсан нь хууль бус. Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Мөнзулаар ахлуулсна ажлын хэсэг ажиллаж байна. Тухайн мэдээлэлд дурдагдсан зарим нэг зүйл цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Зарим нэг зүйл нь үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан.

Үүнийг зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Ийм зүйл хийсэн хүмүүс хуулийн зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Цагдаагийн алба хаагч хувь хүний хувийн мэдээлэл цацагдсан нь тогтоогдсон тохиолдолд Хууль зүйн сайдийн хувьд та ямар хариуцлага хүлээх вэ?

-Тухайн мэдээллийг задруулсан алба хаагч болон цагдаагийн ерөнхий газрын дарга нарт хариуцлага тооцно. Энэ нь цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Таны сурталчилгаа