Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын хуульчдын холбооноос албан ёсны мэдэгдэл гаргаж, гал түймрийн улмаас гэр бүлээ алдсан иргэн О.Одбаярт тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Мэдэгдэлд:

"Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэж дурджээ.

Энэхүү тусламж нь О.Одбаярын хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг авахад чухал дэмжлэг болох юм. Монголын хуульчдын холбоо өмнө нь ч нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү тусламжийн гараа сунгаж байсан бөгөөд энэ удаад ч мэргэжлийн хуульчдын багийг ажиллуулж байгаа нь иргэний эрхийг хамгаалахад чиглэсэн томоохон алхам болж байна.

Таны сурталчилгаа