Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ээс гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна.
Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан болно.
2025-02-23
хэн дуртай нь ярьдаг бичдэг цаг өнгөрсөн шүү даравгараас болж шоронд орвол хохиь чинь
Зочин
2025-02-23
Шоронд хийвэл хийнэл биздээ Ингэж боол болж амьдарч байхаар Үхсэн ч харамсахгүй үхэх хэрэгтэй .
Зочин
2025-02-23
Шоронд хийвэл хийнэл биздээ Ингэж боол болж амьдарч байхаар Үхсэн ч харамсахгүй үхэх хэрэгтэй .