Цаг үеийн мэдээ

Сүүлийн жилүүдэд манай улсад цахим мөрийтэй тоглоом газар авч 1XBet-ийг тойрсон сүлжээний схем бүрджээ.

Төлбөрт таавар, цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

Ажлын хэсэг Цахим мөрийтэй тоглоомын эсрэг, шуурхай ажилласаар байна.

Жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домэйнийг ХХЗХ-оос хаалаа.

Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээлээ.

Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна.

Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна хэмээн ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. 

Таны сурталчилгаа