Боксчин Э.Цэндбаатарыг өршөөхгүй хөөсөн Боксын холбоо, цолыг нь машинаар мялаана гээд тайзан дээрээс мурьсан Ж.Мөнхбат нарт маш их баярлалаа. Х.Нямбаатар даргатай Монголын боксын холбоо Э.Цэндбаатарыг хөөгөөгүй байсан бол мэргэжлийн дэвжээн дээр газар газрын ширэн бээлийтнүүдийг хөөн элдэж, 6-гийн 6 бүс зүүхгүй байлаа. Медалийн гол найдвараа хөөчхөөд холбооны генсек нь мэдүүлгээ хоцроож, Монголын эрэгтэй боксчдыг багаар олимпоос хассан согтуу тохиолдол гарахгүй байлаа.
Архийг нь ууж, хоолыг нь идчихээд, амласан машин нь түгжрээд ирж яваа гэж цолны мялаалган дээр түгжилдсэн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс хасагдаж, өөрийн хийсэн хэргээр улс дамжсан оргодол шувуу болоод өөрөө өөрийгөө хөөн бядан нуугдаж, бэдрэн тэнэж явна. Э.Цэндбаатар улсын шигшээ багийн гишүүнээс хөөгдөөд, өөрийн хөлс хүчээр шударга улс улсын эрчүүдийг ялан дийлж, энгэртээ нар, биедээ бүс гялалзуулсан амжилтын эзэн болж явна.
Гөлөгнүүдэд
2025-02-23
Баярлалаа гөлөгнүүд минь та нар байж мөнгийг нь хумслаагүй бол ийм том бахдам амжилт гараа ч үү үгүй ч үү үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцээд та нар харин нэргүй боллоо