Цаг үеийн мэдээ

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй энэ л өдрүүдэд гудамж талбай хүүхдүүдээр дүүрэн байна. Хаашаа л харна сурагчийн дүрэмт хувцсаа өмссөн хүүхдүүд хоёр гурваар, арай багачууд нь аав ээждээ хөтлүүлэн явцгаана. 

Гэвч, энэ дүр зураг нэг л зүйл буруу бас аюултай харагдана.   

            Найзуудаараа яваа нь ч тэр, эцэг эхтэйгээ хамт яваа нь ч адилхан нэгэн ижил зүйлс гартаа барьчихсан яваа нь чипс хэмээх шарсан төмс.  Төмс ч гэж дээ... Эд бол эрдэнэшиш улаан буудайн гурилаар хийж тосонд шарж болгосон "зүйл". Ямарч эрүүл мэндийн баталгаагүй, хүний биед хэрэгтэй эрдэс бодисын ширхэг ч агууламжгүй ийм л нэгэн "хог" бүтээгдэхүүн.  Чипсийн орцонд ихээр ордог  крахмал нь элэг болон ходоодны жинхэнэ дайсан аж. Крахмалыг элэг глюкоз болгож хуримтлуулдаг учраас элгийг өөхлүүлэх эрсдэл дагуулж  байдаг юм байна.

            Ингээд  гурил болон крахмал дээр олон янзын синтетик нэмэлтүүд глутамат натрий зэргийг хийж хийгээд өндөр хэмд хямдхан тосонд шарж болгоно. Мэдээж хэрэг хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргахын тулд хямд тос сонгодог нь бараг энэ бизнесийн бичигдээгүй хууль.  Энэ нь мөн л эрүүл мэндэд заналхийлсэн гол аюулуудын нэг. Чипсийг их өдөр тутамд хэрэглэснээр ходоодны шарх, харшил цээж хорсох өвчинд нэрвэгдэнэ. Мөн давс хэтрүүлснээр даралт ихсэх, зүрх судас болон бөөрний өвчтэй болох эрсдэлтэй.  

                        Эдгээр олон аюулыг дагуулсан чипс хэмээх энэ бүтээгдэхүүний тухай мэдээлэл их багагүй цацагдаад байгаа ч эхчүүд үр хүүхдүүддээ чипс өөрсдөө авч өгч идүүлсээр л ... Бидний хайнга зантай нь тэрүү аль эсвэл үр хүүхдүүдийн эрүүл мэнд гол асуудал биш юмуу ойлгоход даанч бэрх.  Чипсний хэтэрсэн хэрэглээнээс болж бөөр нь өвчилж, аппаратанд орж байгаа хүүхдүүдийн тухай мэдээлэл ч байна.

            Уг нь жинхэнэ төмсний чипс идэж үзсэн бол синтетик чипснүүдээс шал өөр амттай юм.   Хэрвээ та болон таны хүүхэд чипс идмээр байвал өөрсдөө ядах юмгүй хийгээд идэх арга, зөвөлгөө ч олон байна.

            Эцэст нь сануулахад таны зөв хэрэглээ, зөв сонголт, мэдээлэлтэй байдал үр хүүхдийн тань эрүүл өсөх гол үндэс болж байгааг анхаараарай.  

Таны сурталчилгаа