Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хий хоосон зүйлд санаа бүү зов. Хамтрагч нартайгаа харьцах харьцаанд зөрчилдөөнтэй байдал үүсэх боловч удахгүй ашигтайгаар шийдэгдэнэ. Бусдад тусламж үзүүлж сайхан сэтгэлээ ил гарга. Бүх зүйлд эерэг сайхан хандвал таны өгөөмөр сэтгэл ундарна. Хэн нэгэн тусалбал дараагийн удаа өөрөө тусламж авах боломж гарч ирэх болно.

Үхэр: Өнөөдөр шинэлэг үйл ажиллагаа явуулахад сайн. Шинэ төлөвлөгөөгөө гайхалтай төгс болно гэж дотроо төсөөл. Зорилгоо тодорхойлж, хийх ажлаа шууд барьж ав. Хэрэггүй жижиг сажиг зүйлсээр оролдож эрч хүчээ бүү үр. Мөн идэвхтэй амрах төлөвлөгөө бодож ол. Чөлөөт цаг гарвал нар салхинд гарч, уулын оройгоос алсын бараа хар.

Ихэр: Итгэлтэй хүмүүсийнхээ дэмжлэгийг авахыг хичээ. Яаруу шийдвэр гаргавал нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Өнөөдөр хайртай хүн тань үнэтэй зөвлөгөө өгнө. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол аливаа зүйлийг хэм хэмжээнээс нь бүү хэтрүүл. Ажил хэрэгт төлөвлөснөө хэрэгжүүлэхийн өмнө сайн баг бүрдүүл. Олон хүнийг урмаар тэтгэж чадвал бүгдийн ажиллах эрч хүч өсөн нэмэгдэнэ

Мэлхий: Дуртай ажлаа хийж болох ч чухал асуудлаа ч шийдэх хэрэгтэй. Хэнтэй ч маргалдах хэрэггүй, зохимжтой үеийг хүлээ. Од эрхсийн нөлөөгөөр таагүй зүйл хүлээж байна. Хийж байгаа ажил будилах эсвэл шалтгаангүй залхуу хүрэх магадлалтай өдөр. Бусдын үгийг нэг их тоолгүй тууштай, алхам алхмаар ахиж байж амжилт ирнэ.

Арслан: Гаднын нөхцөл байдал дарамттай болсноос таны амьдралын тэнцвэр алдагдана. Бүх асуудлыг нэг дор шийдэх ямар ч боломж байхгүй. Өр зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийх бол алхам бүрээ тооцоол. Сайн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дага. Идэвхтэй бөгөөд шургуу байвал найдваргүй нөхцөл байдлыг удахгүй засаж чадна.

Охин: Ажил хэрэг үр дүнтэй байх өдөр. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх үйл ажиллагаанд ахиц гарна. Эд хөрөнгө борлуулах ажилтай хүмүүсийн яриа хэлэлцээрт амжилт ирнэ. Санхүүгийн тулгамдсан асуудал шийдэгдэж, жаахан амьсгаа авна. Хайртай хүний тус дэм танд том түшиг болно. Харин үүнийг нь үнэлэхгүй бол алдаа гэдгийг ойлго.

Жинлүүр: Өнөөдөр та ажил хэрэгтээ анхаарал хандуулахад бэрх өдөр. Гэхдээ өөрийн чин сэтгэлээсээ хүсэж буй зүйлдээ цаг гаргахад буруу юм байхгүй. Дараа нь амьдралдаа дэмий зүйл хийлээ гэж харамсахгүй байх хэрэгтэй. Авьяас чадвараа хийх ажилдаа бүрэн зориул. Ундарсан эрч хүчээр ид шидийг бүтээж чадна.

Хилэнц: Эрх чөлөөг хүсдэг эерэг сэтгэлгээтэй нэгэн бол өөрийн амьдралыг үзэх үзэл болон зөн мэдрэмжээр хэнээс ч хараат биш гэдгээ илэрхийлж чадна. Тууштай зорилготой хүмүүс амжилт олох өдөр. Ердийн ажил төрөл, гэр бүлийн харьцаандаа сэтгэл хөдлөлөө хутгавал зөрчил үүснэ. Өөрийгөө аль болох зөв илэрхийл. Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол танд уйтгартай санагдах болно

Нум: Энэ өдөр сэтгэл санаагаа тайвшруул. Албан ажлын харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Орлого олох боломж гарах ч толгойгоо сайн ажиллуулахгүй бол зардал нэмэгдэнэ. Ухаалаг байхгүй бол хэчнээн их ажилласан ч хөрөнгө мөнгөний асуудал хэвээр байна. Бухимдалтай үедээ шийдвэр гаргаж болохгүй. Тайвширсан хойно зарим хэцүү зүйл тийм ч сүртэй биш байсан санагдана гэдгийг сайн бод.

Матар: Авьяас чадвар зөв мэдрэмж ачаар та хурдан шийдвэр гаргана. Өнөөдөр хэнийг ч өөрийн талд урвуулж чадахыг од эрхэс сануулж байна. Гэхдээ таныг хүрээлж буй хүмүүсийн зарим үйлдэл урам хугалах бөгөөд дотно харьцаа доголдоно. Гэр бүлдээ цаг гаргаж анхаарлаа тавь. Ханиад хүрч, уушгиа өвдөхөөс хамгаал.

Хумх: Ажлын ачаалал, үүрэг даалгаврын хэрэгжилтээс болж амаргүй нөхцөл байдалтай тулгарна. Өвөрмөц арга барилаар шийдвэр гаргавал бусдаас давуу талтай болж чадна. Боломжтой цаг ирэх үед бүх хүчээрээ дайрах бэлтгэлтэй бай. Хоосон, нэрэлхүү зан хэрэггүй. Энэ үед танд сайнаар нөлөөлөх эрхэм хүнтэй танилцах магадлалтай. Эргэн тойрондоо биеэ авч явах байдал гол нөлөө үзүүлэх учир анхааралтай байж, өөрийгөө хяна.

Загас: Ажил хэрэг асуудалд орсноор та нөхцөл байдалд тохируулан мөнгийг хэмнэх шаардлагатай болно. Цаашид гарах хүндрэлийг давахад туслах чухал мэдээлэл авч магадгүй. Ажлынхаа арга барилыг өөрчлөх, шинэ өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой цаг үе. Ажил хэрэгт шаргуу байх хэрэгтэй. Хэрэгтэй тохиролцоонд хүрэхийн тулд та өөртөө итгэлтэй, шаргуу байснаар сайн хамтрагчийг татаж чадна.

Таны сурталчилгаа