Цаг үеийн мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн гол золиос бол хүүхэд байдаг. Гэр бүлийн хоорондын маргаанаас болоод өнчирөх гэр оронгүй болох гэх зэрэг хүндэрлүүд бидний ирээдүй болсон хүүхдүүдэд тулгардаг. Өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн асуудал нэлээдгүй шуугиан тариад байгаа. Хамгийн хэрцгийгээр харгислуулж зодуулах, энхрий бяцхан үр харь элгийн хүнд биш хамгийгн ойр дотны хүндээ хүчирхийлүүлэх явдал энүүхэнд байгаа юм.

            Хамгийн аймшигтай нь алдрай бяцхан үрс маань гэр бүлийн хүчирхийлэлд тэр дундаа хамгийн дотны хүмүүсдээ хүчирхийлүүлэх явдал газар аваад байгаа юм. Энэ оны эхний найман сарын байдлаар л гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 740 бүртгэгдсэн байна.  Үүнээс насанд хүрээгүй хүүхэд хохирсон хэрэг 46 байгаагаас 28 нь гэмтэл бэртэл авсан байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эдгээр хүүхдүүдийг цагдаагийн газрын түр хамгаалах 2 байр, 14 нэг цэгийн 1үйлчилгээ байгаа юм.

Харин гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэр бүлийн этгээдэд зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлах ба 5 жил хүртэл хорих ял оноодог байна. Дээрх бүртгэгдсэн 740 хэргийн ихэнх хувийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн нь тогтоогдсон байна.

Таны сурталчилгаа